Эко аргаар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-24 23:01:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ногоочид эко аргаар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхний алхамаа тавилаа.

Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шилжих үеийг эхлүүлэхээр аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Адра Монгол ОУБ хамтран хамтран энэ сарын 23-ны өдөр "Органик хөдөө аж ахуй-түншлэлийн чуулган” уулзалтыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болсон тус уулзалтын гол зорилго нь органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг Сэлэнгэ аймагт эхлүүлэх, органик ХАА-н хөгжлийг дэмжих, хамтын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэхийн төлөө үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэжээ. Чуулга уулзалтад төрийн шат шатны байгууллагыг төлөөлж ХХААХҮЯ-ны органик хүнсний үйлдвэрлэлийн асуудал болон хоршооны хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГ болон төсөлд хамрагдсан сумдын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Мөн уг төсөлтэй хамтран ажиллаж буй 31 хоршооны дарга, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцжээ. Уулзалтын үеэр оролцогч талууд органик ХАА, хамтын баталгаажуулалтын тогтолцоо, органик ХАА-.н нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, мөн талуудын үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох талаар зөвшилцөж, 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө ярилцлаа.

Уулзалтын үеэр Үндэсний орон нутгийн гол төлөөлөгчдийг оролцуулсан органик ХАА, хоршоодыг хөгжлийг дэмжих зорилготой органик ХАА-н олон талт түншлэлийн Үндэсний хороог байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн тухай ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг хэллээ.   

Холбоотой мэдээ