Гуайдо газрын тосны салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-25 14:11:40

БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Хуан Гуайдо газрын тосны салбарт шинэчлэл хийх, боловсон хүчний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар төлөвлөгөө бэлтгэжээ.


Тухайлбал тэрбээр газрын тосны үнэ хийгээд хөрөнгө оруулалтын мөчлөгт тохирсон төслүүдэд зориулсан татвар болон гэрээ хэлэлцээрийн уян хатан нөхцөлүүдийг тогтоох нүүрс устөрөгчийн тухай шинэ хууль батлахаар төлөвлөж байна. Түүнчлэн Венесуэлийн газрын тосны төрийн өмчит "PDVSA" компанид чиглэгдсэн авилгалын эсрэг хуулийг батлах бодолтой байна.


Мөн тэрбээр "Citgo" компанийн захирлуудын зөвлөл болон "PDVSA" компанийн удирдлагад халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ