СЭЛЭНГЭ: "Монгол хэл" шүлгээр дамжуулан эх хэл, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлнэ
ӨВ СОЁЛ
Сүхбаатар,
2025 оны аравнэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол бахархал уриан дор тэмдэглэж байгаа Соёлын бүтээлч сарын аяныг Сэлэнгэ аймагт өрнүүлж байна.
Тус аянаар төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, билгүүн
номч, академич Бямбын Ринчений
120 жилийн ойн баярыг угтан Сэлэнгэ
аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд "Монгол хэл" шүлгийг уран яруу унших цахим аянд
аймгийн
нийт сургууль идэвхтэй нэгдэж байна.
Энэ удаа Мандал сумын ерөнхий боловсролын 3-р
сургуулийн 120 сурагч нэгдэж уг шүлгийг уран яруу уншлаа.
Энэхүү үйл ажиллагаа нь Монголын их соён гэгээрүүлэгч, хэл бичгийн
эрдэмтэн, Сэлэнгэ аймгийн уугуул зохиолчийг дээдлэн хүндэтгэж, "Монгол хэл" шүлгээр нь
дамжуулан хүүхэд залуус, иргэд олон нийтэд эх хэл, соёлоороо бахархах,
уран бүтээлийг нь сурталчлан таниулж байгаа юм.
Улаанбаатар