Сум дундын ойн анги хүлэмжинд жимсний суулгац үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 16:25:39

Ховд аймгийн Сум дундын Ойн ангийн дарга Л.Батбаяр ОХУ-ын Тува БНУ-ын Актуварокын Ойн аж ахуйн газартай  жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

Ховд аймгийн Сум дундын ойн анги Тува улсад туршлага судалж ирсний үр дүнд аймаг орон нутгаа ойжуулах ажилд ахиц дэвшил гаргаж полиэтилэн хучилттай нийт 1200 м кв талбай бүхий 6 ширхэг хүлэмжинд жимс, жимсгэний суулгацыг үр, ногоон мөчрөөр үржүүлж байна.

Тува улсын Ойн техникумтай Монгол Улсын ойн судлалын хөгжлийн төв хамтарч ажиллахаар болж, хил дамнасан ойн түймрээс урьдчилан сэргийлэх, мэргэжилтэн солилцох, туршлага судлах талаар хамтран ажиллаж байна.

А.Бямбасүрэн

  

Холбоотой мэдээ