Хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 17:22:21

Монгол Улсын Их хурлаас 2013 онд баталсан “Хаягжуулалтын тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Өмнөговь аймгийн ажлын хэсэгт багтаж байгаа Засаг даргын орлогч, сумдын засаг дарга болоод багийн засаг дарга, газрын даамал зэрэг 88 хүн оролцож байна. Сургалт 3 сарын 14-15-нд болох ба хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хаягийн төслийн зургийг үйлдэх дадлага олгох уг сургалтыг Газрын харилцаа геодиз зураг зүйн газар, Геокад ХХК хамтран зохион байгуулж байна. Сургалтыг зохион байгуулсанаар аймгийн хэмжээнд хаягжуулалтын мэдээллийн санг бий болгох ач тустай юм. Мөн иргэд хөдөө орон нутагт аялал зугаалгаар явах болбол маршрутаа харах,иргэдэд тулгамддаг хаяг тодорхойгүйн улмаас үүсдэг хүлээлт үгүй болж үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэх юм.

Энэхүү сургалт нь улс орон даяар өрнөж байгаа ажил бөгөөд Өмнөговь аймгийн хувьд энэ оны 6 сар гэхэд хаягжуулалтын зургаа бэлэн болгож дуусгаснаар зам талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулж эхлэх ажил шат дараалалтайгаар хийгдэж эхлэх ажээ. 

Н.Золбаяр

 

 

 

 

Холбоотой мэдээ