Тэргүүн байрын оролцогчид улсын уралдаанд оролцох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 18:22:31

Хэнтий аймгийн Хүүхэд Гэр бүл хөгжлийн хэлтэсээс 2 жил тутам зохион байгуулагддаг “Би эстрадын дуучин-2016” аймгийн уралдаан Хан Хэнтий чуулгад боллоо.

Энэхүү уралдаанд Баянхутаг, Баянмөнх, Баян-Адарга, Батноров, Бор-Өндөр, Биндэр, Галшар, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Дадал, Жаргалтхаан, Өлзийт, Хэрлэн, гэсэн нийт 13 сумын 18 сургууль, 20-н цэцэрлэгээс нийт 118 хүүхэд оролцлоо. Уралдааны ерөнхий шүүгчээр Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын найрал дууны багш Б.Энхбаяр, Аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнгөнзул, Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дуучин Ш.Уранцэцэг нар ажиллалаа.

Уралдааны цэцэрлэгийн насанд тэргүүн байрыг Бор-Өндөр сумын Бүжинхэн цэцэрлэгийн Г.Ганцолмон, 2-р байрт Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгийн  С.Энгүүн, 3-р байрт Хэрлэн VII цэцэрлэг 
Ш.Нандин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа. Сургуулийн бага насанд 1-р байрт Өмнөдэлгэр сумаас  М.Тогтуун 2-р байр Бор-Өндөр сумын Н.Билгүүтэй, 3-р байр Хэрлэн 1 дүгээр сургуулийн Б.Эрмүүнтөгөлдөр нар тус тус эзэллээ. Мөн сургуулийн дунд насанд1-р байрт Тэмүүжин Цогцолбор сургуулийн сурагч Д.Маргад, 2-р байрт Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч  М.Өсөхбаяр, 3-р байр Бор-Өндөр сумын ЕБС-ийн сурагч Г. Батзолбоо нар шалгарлаа. Түүнчлэн Сургуулийн ахлах насанд 1-р байр Хэрлэн IV сургуулийн сурагч Ш.Төрбат 2-р байрт Тэмүүжийн Цогцолбор Сургуулийн сурагч Б.Лувсандорж, 3-р байр Бор-Өндөр сумын ЕБС-ийн сурагч  М.Төрболд нар шалгарав.

Нас тус бүрд тэргүүн байр эзэлсэн сурагчид ирэх сарын 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Би Эстрадын дуучин-2016” улсын уралдаанд Хэнтий аймгаа төлөөлж оролцох эрх авлаа.
Мөн ангилал тус бүрд өөрийн шавь нараа амжилттай бэлтгэн, хичээл зүтгэл гаргаж оролцсон Норовлин сумын багш МУСТА н.Уранчимэг, Хэрлэн IV сургуулийн хөгжмийн багш МУСТА, Боловсролын тэргүүний ажилтан /БТА/ П.Мөнхсайхан нар шалгарлаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ