ХӨВСГӨЛ: Тариалан суманд 7 МВт-ын дулааны станц барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сум жишиг сум болох зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын олон ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 МВт-ын хүчин чадалтай Дулааны станцын барилгын ажил эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар “Сумын төвийн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний шинэчлэл”-ийн ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Б Софт” ХХК ажиллаж байна. Тариалан суманд дулааны станц барьж, шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийж ашиглалтад оруулснаар айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин илүү тав тухтай болох юм.
Тариалан сумын 7 багт 6397 хүн амьдарч байна.

Улаанбаатар