Аймгийн аварга Н.Буянтынх бог, бод малаа ялган отор хийдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багаас энэ жил гурван аймгийн аварга малчин төрсний нэг Ноонойн Буянтын шагналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл нар гардууллаа. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг залуухан аймгийн аварга малчин
Н.Буянтынх малаа таван төрөл дээр нь өсгөж байгаа ч хонин сүрэг зонхилдог гэнэ.
Аймгийн аварга малчнаар тодорсон Н.Буянтын аав Нооной сумын
аварга малчин бөгөөд хүргэн дүү Д.Ганболд, Ж.Эрдэнэ-Очир нарын хамт бог, бод малаа тусад нь ангилж, отор нүүдэл хийдэг аж.
Нарийн гол багийн Засаг дарга О.Адьяаням “Манай Нарийн гол багийн
малчид Ганц модны эх, Сөнхөл зэрэг нутгаар 150 км газарт отор нүүдэл хийдэг. Энэ жил
өвөл өнтэй, мал сүрэг тарган сайхан өвөлжиж байна” гэв.
Аймгийн аварга малчин цол хүртсэн Н.Буянтынх бэлчээр зохистой
ашиглаж, малын ашиг шимийг дээшлүүлж, Увсаас азарга, Баян-Өлгийгөөс улаан ямаа,
Ховдын Булган, Мөст сумаас хуц авчран сүргийн бүтцээ сайжруулжээ.
Түүнийг шагналаа гардаж авахын өмнөх өдөр гарсан энэ жилийн анхны төл нь охин тугал байсанд ихээхэн бэлгэшээж байгаагаа ярьж байлаа.