Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 07:51:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, хүйтэрч, говь тал хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 02 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч 17-19 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ