Ахмад зураачдын шинэ бүтээлийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын төв өргөөн дэх Уран зургийн галарейд ахмад зураачдын шинэ бүтээлийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Энэ үзэсгэлэн хоёрдугаар сарыг дуустал гарах юм.
БСШУСЯ-наас 2019 оныг "Музейтэй Монгол" аянаар эхлүүлж байгаа юм байна. Энэ аяны эхлэл болгон Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон ахмад уран зураачдын шинэ бүтээлээр галарейн сан хөмрөгөө баяжуулж байна гэж МГЗГ-ын менежер Н.Даваажаргал хэлэв. Соёлын өвийн захирал Ш.Энхбат ахмад зураачдад гарын бэлэг гардуулахдаа, "Бид ахмад зураач нарынхаа шинэ уран бүтээлээр Хүндэтгэлийн үзэсгэлэн гаргалаа. Уран бүтээлчдийн оюун ухаанд орчлонгийн мөн чанарын тухай эрэл тэмцэл өрнөж, оршихуйн утга учрыг мэдэрч, сайн сайхны төлөөх хүсэл тэмүүлэл урлагт оршдогийн учир үзэсгэлэнг "Оршихуй..." гэж нэрлэсэн" хэмээн онцоллоо.
"Оршихуй..." үзэсгэлэнд 40 гаруй зураачийн 50 уран зураг тавигдсан байна.