Сэлэнгийнхэн өнтэй өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-05 00:13:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт сумдын нутгаар өвөлжилт тогтуун, төв суурингийн өвөлжилтийн хувьд хүндрэл гараагүй байна.

Энэ өвлийн тухайд Сэлэнгэ аймгийн 17 суманд 4850 малчин, 4644 мал бүхий өрх, 67 аж ахуй нэгж байгууллагад 1.540.036 толгой мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 30 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 842 тн өвс, 217 тн тэжээлийн нөөц тус тус байгаа аж. Өвөлжилт угтан улсын хэмжээнд зохион байгуулсан “Хадлан тэжээл-2018” болзолт уралдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан амжилтаар тэргүүлсэн юм.   

Холбоотой мэдээ