Гэр хорооллын хог хаягдлыг ачиж, зайлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-19 13:24:24

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газраас гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас эхлэн ачиж зайлуулж байна. Одоогоор Улаангом сумын 5, 11, 4, 2-р багийн гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлыг ачиж зайлуулаад байгаа аж. Өнөө маргаашдаа 1 багийн хог хаягдлыг ачиж зайлуулах бол үргэлжлүүлээд 6, 7, 9, 10, 12-р багийн хог хаягдлыг ирэх сарын 5 хүртэлх хугацаанд ачих юм байна.

“Хот тохижилт, үйлчилгээний газраас гэр хорооллын хог хаягдлыг энэ он гарсаар ачиж зайлуулдаг болсон. Тодорхой хуваарийн дагуу бүх багуудаар явж хог хаягдал ачиж байгаа. Иймээс иргэд хог хаягдлаа ил задгай асгахгүйгээр аль болох уут саванд хийж тавих хэрэгтэй байна” хэмээн ХТҮГ-ын мэргэжилтэн Ө.Бэгзсүрэн хэллээ.

 

Холбоотой мэдээ