Walt Disney, OpenAI компаниуд лицензийн гэрээ байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /Forbes/. “Walt Disney” компани “OpenAI”-тай гурван жилийн хугацаатай лицензийн гэрээ байгуулжээ. Түүнчлэн тус компани 1 тэрбум ам.долларыг хувьцаанд оруулахаар тохиролцсон бөгөөд нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг авах болно гэж “OpenAI” болон “Walt Disney”-н цахим хуудсуудад нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
“OpenAI”-ийн мэдээлснээр, “Disney” нь “Sora” хиймэл оюунд зориулсан контентын анхны томоохон лицензийн түнш болно. Гэрээнд зааснаар, “Sora” нь хэрэглэгчийн хүсэлтээр “Disney”-н анимейшн студийн дүрүүдийг ашиглан видео үүсгэх боломжтой болно. Харин “Disney” эдгээр видеог өөрийн “Disney+” платформоор үзүүлэх эрхтэй. Үүнийг 2026 оны эхээр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Харин студийн жүжигчдийн дүр төрх, дуу хоолойг ашиглах асуудлыг гэрээнд тусгаагүй байна.
"Disney", "Universal Pictures" (Comcast корпорац эзэмшдэг), "Warner Bros." "Discovery Inc." зэрэг Холливудын томоохон студиудтай "OpenAI" хэдэн сарын турш хэлэлцээ хийсэн тухай "Bloomberg" агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. Хэлэлцээний гол сэдэв нь "Sora"-гийн арилжааны болон бүтээлч боломжийн тухай байжээ. Гэхдээ студиуд "OpenAI" мэдээллийг нь хэрхэн ашиглах нь тодорхой бус, мөн 2023 онд хиймэл оюунтай холбоотой маргаанаас үүдсэн Холливудын ажил хаялтын дараа үйлдвэрчний эвлэлүүдийн дургүйцлыг төрүүлэхээс болгоомжилсон тул хамтран ажиллахыг эрмэлзсэн гэж "Bloomberg" -ийн мэдээнд дурдсан байна.
Улаанбаатар