Зураач Б.Баярцэнгэлд Английн хоёр галерей хамтран ажиллах санал тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-18 16:52:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИБУИНВУ-ын Лондон хотноо энэ сарын 16-17-нд болсон “Parallax Art Fair 2019” олон улсын үзэсгэлэнд зураач, сийлбэрч М.Ариунбаяр, зураач Б.Баярцэнгэл нар оролцож, Монголын нүүдэлчин ахуйг илэрхийлсэн уран бүтээлийн дээжээ олонд танилцуулав.

untitled-0657.jpg

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Б.Баярцэнгэл ОХУ, БНХАУ, БНСУ-д үзэсгэлэнгээ дэлгэж байсан чадварлаг уран бүтээлж юм. “Parallax Art Fair”-д оролцох үед түүнийг Английн хоёр галерей хамтран ажиллах санал тавьсан байна.

untitled-0701.jpg

Төрийн хан хуур, Улаанбаатар хотын хуурийг загварыг бүтээхэд оролцож байсан чадварлаг уран бүтээлч, зураач, сийлбэрч М.Ариунбаяр 2018 онд ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам, Кэмбриджийн их сургуульд 11 сийлбэрээс бүрдсэн “Mongols” үзэсгэлэнгээ дэлгэж байв.

untitled-0649.jpg

Энэхүү үзэсгэлэнд дэлхийн 300 орчим уран бүтээлч оролцож, 7000 гаруй бүтээлээ олны хүртээл болгосон бөгөөд 16 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. “Parallax Art Fair-2018” олон улсын үзэсгэлэнд Британид ажиллаж амьдарч буй Монгол зураачид болох Т.Отгонбаяр, С.Алтанцоож, Х.Элбэгзаяа нар оролцож, Монголын урлаг соёлыг дэлхий нийтэд сурталчилж байсан юм.

Холбоотой мэдээ