Оны шилдэг тамирчнаар хиймэл хөлтэй Ся Бою шалгарчээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-02-19 12:06:57

МОНАКО. /Xinhua/. Дэлхийн спортын “Лауреус” академийн /Laureus World Sports Academy/ 2019 оны шилдэг тамирчнаар БНХАУ-ын тамирчин Ся Бою шалгарсан байна. Дэлхий даяар явуулсан санал асуулгын дүнд тэрбээр хамгийн олон санал авчээ.


Ся Бою нь 1975 онд дэлхийн хамгийн өндөр Эверестийн оргилд гарах анхны оролдлогынхоо үеэр хөлөө хөлдөөсний улмаас хоёр хөлөө алдаж байжээ. Тэрбээр уг оргилд 2014, 2015, 2016 онд дахин гарахыг оролдсон боловч цасан нуранги, газар хөдлөлт, таагүй цаг агаарын улмаас бүтэлгүйтэж байсан байна.


Харин 2018 оны тавдугаар сарын 14-нд Эверестийн оргилд гарах түүний тав дахь оролдлого амжилттай болж, дэлхийн хамгийн өндөр оргилд гарсан БНХАУ-ын анхны, дэлхийн хоёр дахь хиймэл хөлтэй авирагч болжээ. 

Холбоотой мэдээ