Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр согтууруулах ундааны худалдааг хязгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-19 17:07:47

МОСКВА. /Аиф/. 3 дугаар сарын 8-нд болох Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Москва хотод согтууруулах ундааны борлуулалтыг хязгаарлана гэж Бүс нутгийн аюулгүй байдал болон авлигатай тэмцэх газрын хэвлэлийн алба мэдэгджээ.


3 дугаар сарын 8-10-нд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудад согтууруулах ундаа болон шилтэй шингэн зүйлийн худалдааг хязгаарлах аж. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй газруудын ойролцоох дэлгүүр, зоогийн газруудад согтууруулах ундааны худалдааг хязгаарлах зөвлөмжийг өгөх юм байна. 


Иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь баярын өдрүүдэд элдэв зөрчил, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж. 

Холбоотой мэдээ