"Хайр гэж..." тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-20 19:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива  Ж.Алтанцэцэгийн "Хайр гэж…”  тоглолт гуравдугаар сарын 8-нд  “Корпорэйт конвеншн центр”-т болно. Тоглолтоо эхчүүд, эмэгтэйчүүд бүхэнд зориулж байгаа юм хэмээн тэрээр тодотгов. Энэ нь 2013 оноос хойшхи түүний анхны бие даасан тоглолт юм. 

Түүний энэ удаагийн тоглолтыг "On’n Off" продакшн зохион байгуулж, сонгодог, поп, ардын, хүүхдийн найрал дуулахаас гадна Улсын филармонийн симфони оркестр, амьд хөгжмийн хамтлаг, бүжигчид, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Никитон” хамтлагийн Б.Батчулуун, дуучин Б.Гомбо-очир, Б.Дашдондог зэрэг олон сайхан уран бүтээлч ая дууны мялаалга өргөнө.

Дуучин Ж.Алтанцэцэг АНУ-д хоёр жил амьдрахдаа зүгээр суулгүй "Чингисийн хүүхдүүд" киноны продюсероор уригдан ажилласан байна.

Холбоотой мэдээ