Узбекистан 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах хүсэлт гаргана

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-02-26 12:39:16

ТАШКЕНТ. /Xinhua/. "Азийн наадам 2030"-ийг зохион байгуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа Узбекистаны Олимпын үндэсний хорооноос даваа гарагт мэдээлэв.


Азийн Олимпын хорооны Ерөнхийлөгч Шейх Ахмад аль-Фахад ас-Сабах тэргүүтэй төлөөлөгчдийн баг өнгөрсөн ням гарагт Узбекистаны нийслэл Ташкент хотод очих үеэрээ дээрх асуудлыг хэлэлцсэн байна.


“2030 оны Азийн наадмыг Ташкент болон Самарканд хотод зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэж байна” гэж Узбекистаны Олимпын хорооны мэдэгдэлд дурджээ.


2018 оны Азийн наадмыг Индонез улсад зохион байгуулсан бол 2022, 2026 оны Азийн наадмыг БНХАУ болон Японд тус тус зохион байгуулах юм.


"Азийн наадам 2030"-ийг зохион байгуулах хүсэлтийг Филиппин, Энэтхэг, Катар зэрэг улс гаргаад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ