Эрдэнэ суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Фото мэдээ
185@montsame.mn
2019-03-01 21:13:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд Улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. 

Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, ЗДТГ-н дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны бусад хүмүүс ард иргэд оролцлоо. 

Тус цэцэрлэгт дөрвөн бүлгийн 100 гаруй хүүхэд хичээллэх бөгөөд хүүхдүүд шаардлага хангасан тохилог саруулхан танхимд сурч хүмүүжин, багш нарын ажиллах орчин сайжирч байна. Энэхүү цэцэрлэг нь сургалтын үйл ажиллагаа явуулах саруул тохилог танхим, унтлагын тасалгаа, урлаг спортын наадам зохион байгуулах заал, зориулалтын гал тогоо, ариун цэврийн өрөөтэй хоёр давхар бүхий байгууламж юм.