75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Фото
185@montsame.mn
2019-03-03 18:51:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Тайшир суманд 75 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж гуравдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийлээ.

Уг цэцэрлэг нь Улсын тѳсвийн 875 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалтаар баригдсан бөгөөд гүйцэтгэгчээр "Шатад" ХХК ажиллажээ. Тэд  урлагийн танхим, оюуны хѳгжлийн танхим, хүүхэд хѳгжлийн тѳв, багш хѳгжлийн тѳв зэргийг байгуулж хүүхдийн эрүүл ахуйн нѳхцѳл, шаардлагыг бүрдүүлжээ. Тайшир сумын цэцэрлэгт одоогоор 10 багш ажилтан 2 бүлгийн нийт 45 хүүхдэд  сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунбилэг болон эцэг эхчүүдийн тѳлѳѳлѳл оролцлоо.