“Монгол Цэргийн өдөр”-т зориулсан ёслолын жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-18 00:43:30

“Монгол Цэргийн өдөр”, “Зэвсэгт Хүчний 95 жилийн ой”-н баярт зориулсан “Цэргийн ёслолын жагсаал” Дархан хотын төв “Дархан-50 цогцолбор”-т боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нар болон тус аймгийн цэргийн хүрээний байгууллагуудын дарга нар, ахмад дайчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцож Дархан хотын оршин суугчдын төлөөлөл үзэж сонирхлоо. Дараа нь аймгийн Залуучууд театрын их танхимд цэргийн баярт зориулсан урлагийн тоглолт боллоо.

Дархан-Уул аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын цогцолбор тэмцээнийг нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулж явууллаа.

Мөн Монгол Улсад хурандаа цол бий болсоны 80 жилийн ойн хүрээнд тус аймагт ажиллаж амьдарч буй 17 хурандааг аймгийн удирдлагууд, Цэргийн штабаас хүлээн авч хүндэтгэл үзүүлж санал солилцсон зэрэг олон ажлыг хийж “Монгол цэргийн өдөр”-өө угтлаа.  

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ