Гол нуурын мөс цөмөрсөн нэг дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-06 10:27:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага бүртгэгдсэн ба Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт нэг удаагийн дуудлага ирсэн байна. 

Хэнтий аймгийн Цаг уурын байгууллагын Ус судлалын өртөөнөөс ирүүлсэн мэдээллээр 2019 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар Хэнтийн нуруунаас эх авсан Онон, Балж, Барх голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 2-16см–ээр нэмэгдсэн ба мөсний зузаан нь 40-165 см байна. Хэрлэн, Хурх, Эгийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. 
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ