Бэлтгэл дэд хурандаа Л.Баярбаатар ахлагчтай баг шилжин явах цом хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-13 12:48:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар цэргийн хүрээний Цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудад алба хааж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудын дунд спортын 6 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Дөрөв дэх жилдээ болж буй эл тэмцээн энэ сарын 11,12-ны өдөр боллоо. Ахмадууд дардас, ширээний теннис, хийн буудлага, гар бөмбөг, биллярьд, шатар гэсэн төрлөөр өрсөлдөж тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101-р ангийн бэлтгэл дэд хурандаа Л.Баярбаатар ахлагчтай баг хамт олон тэргүүн байртд шалгарч, шилжин явах цом, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Тэмцээний дэд байрт аймгийн ОБГ-ын бэлтгэл ахлах ахлагч А.Сэлэнгэ ахлагчтай баг хамт олон шалгарлаа.

 

Холбоотой мэдээ