Хошин урлагийн залуус өрх тусгаарлан өрсөлдөхөөр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-13 15:49:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хошин урлагийн шинэ  төрөл болох "Stand up comedy" Монголд хөгжин, таван жилийн ойтойгоо золгож байна.  “UB comedy”  клубийн гишүүн Ч.Хантүмэн тэргүүтэй зарим залуу  өрх тусгаарлаж "Comedy Lab Club" нэртэй шинэ комеди клубийг нээж байгаагаа зарлалаа. 

Энэ талаар тус клубийг үүсгэн байгуулагч Б.Батбилэг "Манай клуб тарж байгаа талаар  асуулт их ирж байна. Үүнд мэдэгдэл хийе. Клубийн зарим гэрээт гишүүд гэрээгээ цуцалж, клубээсээ гарахаар болж буй. Гэхдээ "UB comedy" клубийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. Манай клуб шинэ залуу уран бүтээлчдийг дэмждэг. Клубээсээ гарч байгаа залуустаа амжилт хүсэж байна. Клубийн тайзнаа эргэн гарахад үргэлж нээлттэй" гэж мэдэгдлээ. 

Жүжигчин ганцаар тайзан дээр гарч, бэсрэг түүх, жүжиглэл, монолог зэргийг үзүүлэн үзэгчдийг хөгжөөдөг хошин урлагийн энэ төрөл Монголд ийнхүү хөгжиж, хэд хэдэн клуб өрсөлдөх боломжтой болсон байна.

Холбоотой мэдээ