Нигерид бага сургуулийн барилга нуржээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-03-14 12:32:57

АБУЖА. /Xinhua/. Лхагва гарагт Нигерийн Лагос хот дахь бага сургуулийн гурван давхар барилга нурсны улмаас бага насны хүүхдүүд амиа алдаж, гэмтсэн явдалд тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари харамсаж буйгаа илэрхийлсэн байна.


Дээрх ослын улмаас 172 хүүхэд сургуулийн байрандаа гацсан хэмээн таамаглаж байгаа бөгөөд аврах албаны ажилтнууд 50 хүүхдийг авраад байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, найман хүн харамсалтайгаар амиа алджээ.


Ирээдүйд ийм эмгэнэлтэй явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг М.Бухари Лагос хотын захиргаанаас хүссэн байна. “Барилга нурсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг сайтар явуулна” гэж Лагос хотын захирагч мэдэгджээ.


Нигерийн эдийн засгийн төв болсон Лагос хотод байшин барилга нурах нь түгээмэл тохиолддог байна. Энэ нь барилгын эзэд болон барилгачид төлөвлөлтөө дутуу хийж, хууль тогтоомжоо чандлан мөрддөггүйтэй холбоотой ажээ. 

Холбоотой мэдээ