Дугуйчид оны анхны аяллаа хийлээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-03-16 22:43:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Зөв хэвшил, эерэг хандлага" аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын газар, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран "Цэвэр агаар - Идэвхтэй хөдөлгөөн" унадаг дугуйн аяллыг зохион байгууллаа.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус аялал нийтийн биеийн тамир, спорт дугуйн аяллыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан нийтэд түгээн дэлгэрүүлэх, байгууллага, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Дугуйчдын оны анхны аялал нь энэ болж байгаа бөгөөд Баганат талбай – Түйн голын гүүр – Хар хорхойт рашаан – Угалзын даваа – Түйн голын гүүр – Баганат талбай гэсэн маршрутаар 20 км аялжээ.