Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-20 11:40:20

МЕХИКО. /TASS/. Венесуэлийн эрх баригчид хилээр өдөр бүр орж гардаг сурагч, оюутнуудад болон эм хэрэгсэл эсвэл эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа хүмүүст зориулж, Колумби улстай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ. Энэ тухай Тачир мужийн хилийн захиргааны дарга Вильям Гомес мэдээлснийг Венесуэлийн мэдээллийн агентлаг уламжлав.


Тэрбээр онцлон хэлэхдээ, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хууль бус наймаа зэрэг янз бүрийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд эрх баригчид хилийг зайлшгүй хаах шаардлагатай байсан гэжээ. 


Венесуэлийн сөрөг хүчин хоёрдугаар сарын 23-нд Колумби болон Бразил улстай залгаа хилээр хүмүүнлэгийн тусламж оруулахыг оролдсон билээ. Гэвч хилийн бүсэд тараан байрлуулсан Үндэсний гвардын цэргүүд болон цагдаа нар хүмүүнлэгийн ачааг оруулаагүй бөгөөд хэд хэдэн ачааны машиныг галдан шатаасан юм. Эмх замбараагүй байдлын үеэр Колумбийн иргэдийг оруулаад хэдэн зуун хүн бэртжээ. Янз бүрийн мэдээллээс үзвэл, 4-25 хүн амиа алдсан байна.


Холбоотой мэдээ