“Залуу Зохион Бүтээгч-2016” улсын уралдаанд оролцох эрхээ авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 10:56:20

Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах, сурч боловсроход чиглэсэн, байгалийн нөөцийн үр ашигтай, зохистой хэрэглээг дэмжсэн, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн шинэ санаа, оновчтой шийдлийг санаачлах залуу зохион бүтээгчдийг шалгаруулах “Хэнтий Залуу зохион бүтээгч-2016” уралдаан боллоо.

Тус уралдааныг аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Боловсрол Соёлын газар /БСГ/ , МСҮТ, “The Nature Conservancy” олон улсын байгууллага, ЕБС-иуд хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны ивээн тэтгэгч байгууллагаар “Дацантрейд” ХХК, “Эбэг” ХХК, “The Nature Conservancy” олон улсын байгууллага, “Ханомаро” ХХК, “Номадик жонос” ХХК, “Монгол сафари” ХХК, “Бэрх уул” ХК, “Бор-Өндөр” УБҮ тус тус оролцлоо.

Энэхүү уралдаанд Б.Цогжаргалын авто машины толин дээр суурилуулах камер, гүйлтийн зам, Б.Барсболдын гар утас цэнэглэгч, салхин сэнсээр ажиллах байшингийн халаагуур зэрэг бүтээлүүд шалгарлаа.

Уралдааны ялагчдыг МҮОНРТ-ийн “Залуу Зохион Бүтээгч-2016” Улсын уралдаанд оролцох эрх, мөнгөн шагналаар шагнав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ