Шинэ Зеландын сүмд амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслол болжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-03-20 14:28:47

ВЕЛЛИНГТОН. /BBC/. Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд болсон халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийг оршуулах эхний ёслол мягмар гарагт болсон байна.


Лалын шашны уламжлалын дагуу нас барсан хүмүүсийг нэн даруй оршуулах ёстой байдаг хэдий ч хохирогчдын хэн болохыг тогтоох ажиллагааны улмаас оршуулах ёслол хойшлоход хүрсэн юм.


Мягмар гарагт болсон оршуулах ёслолд хотын оршин суугчид сайн дураараа оролцож, хохирогсдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлжээ.


Өнгөрсөн баасан гарагт “Аль-Нур” болон “Линвуд” сүмд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдсан юм. Уг халдлагыг Австралийн иргэн, 28 настай Брентон Таррант гэгч этгээд үйлдсэн хэмээн буруутгаж, баривчлаад байна. 

Холбоотой мэдээ