Сурагчид 21 хоногийн хугацаанд амарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн ахлах, дунд, бага ангийн сурагчид 21 хоногийн хугацаанд амрахаар болжээ.
БСШУСЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг баталсан байдаг. Энэ хүрээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.