Төгөлдөр хуурын уралдаанд 70 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-26 10:32:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Баруун бүсийн “Авьяаслаг хөгжимчин” улсын хоёрдугаар уралдаан зохион байгууллаа.

Дэлхийн сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхэд багачуудын дотоод мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор "Seven melodies of music" төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвөөс санаачлан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн ивээл дор Баруун бүсийн “Авьяаслаг хөгжимчин” улсын  хоёрдугаар  уралдааныг  Ховд аймагт  зохион байгууллаа.

Уралдааныг  гоцлол ба  хосын  төрлөөр  зохион байгуулж Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн  70 гаруй сурагч оролцжээ. 

Оролцогчид 4 насны ангилалд төгөлдөр хуур хөгжмийн  эгшиглэнт  аялгуугаар  авьяас,  ур  чадвараа сорин өрсөлдсөн юм.


1-2 дугаар ангийн гоцлол төрөлд шилдгийн шилдэг Гранпри шагналыг Г.Мөнгөнбаатар /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/ хүртлээ. Мөн тэргүүн байрт Б.Цэлмүүн /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/, дэд байрт Ц.Найманжиннамуун /Увс аймаг Хөгжимт драмын дэргэдэх төгөлдөр хуурын сургалт/,  гуравдугаар байрт  Б.Амин-Эрдэнэ /Ховд ГБХЗХГ-ын төгөлдөр хуурын дугуйлан/ нар  тус тус шалгарав.  

3-5 дугаар ангийн гоцлол төрөлд  шилдгийн шилдэг  Гранпри  шагналын эзнээр Б.Баярлах /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/ тодорлоо.  Харин  тэргүүн байрт Т.Төгөлдөр /Говь-Алтай аймаг “Хан хуур” сургалтын төв/, дэд байрт Ө.Ермухамед /Баян-Өлгий аймаг “Эгшиг хур” сургалтын төв/, гутгаар байрт Н.Эрдэмээ /Ховд аймаг Seven melodies сургалтын төв /,  тусгай байрт  Б.Цолмон /Увс аймаг/ тус тус шалгарчээ.

6-9 дүгээр ангийн гоцлол төрөлд шилдгийн шилдэг Гранпри шагналыг Т.Ганди /Говь-Алтай аймаг “Хан хуур” сургалтын төв/ хүртлээ. Мөн “Уран тоглооч”-оор Б.Ганди /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/ шалгарсан байна. Харин тэргүүн байрт  Д.Мөнх-Эрдэнэ /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/, дэд байрт  Т.Аймөлдир /Баян-Өлгий аймаг “Эгшиг хур” сургалтын төв/,  гуравдугаар байрт Э.Мөнхсарнай / Ховд аймаг Seven melodies сургалтын төв / шалгарав.

10-12 ангийн гоцлол төрөлд  шилдгийн шилдэг Гранпри шагналын эзнээр Б.Амарбат /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/ тодорлоо. Мөн тэргүүн байрт О.Наранжаргал /Ховд аймаг Seven melodies сургалтын төв/,  дэд байрт О.Эрдэнэбаяр /Баян-Өлгий аймаг “Эгшиг хур” сургалтын төв/ тус тус шалгарчээ.

Үүнээс гадна 1-5  дугаар ангийн хосын төрөлд Уран тоглооч”-оор А.Мөнхсоёл, О.Мэндсайхан нар шалгарсан ба тэргүүн байрт М.Намуундарь, Э.Отгонзаяадэд байрт Х.Сэлэнгэ, Б.Цолмон, гуравдугаар байрт Н.Амартүвшин, Б.Баярлах, тусгай байрт М.Халиун, Г.Номин нар тус тус шалгарав.

6-9 дүгээр ангийн хосын төрөлд Уран тоглооч”-оор Б.Ганди, Г.Анужин нар тодорчээ. Тэргүүн байрт Э.Мөнхсарнай, Б.Номин-Эрдэнэ, дэд байрт  Д.Мөнх-Эрдэнэ, М.Хулангуравдугаар байранд  А.Заяат, Г.Номин-Эрдэнэ нар шалгарч цом, энгэрийн тууз, өргөмжлөл гардан авлаа.

 


Холбоотой мэдээ