Тэмцээнд оролцох баг тамирчдад тоглолтын иж бүрэн хувцас хэрэглэл гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-26 17:45:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БТСГ-ын гар бөмбөгийн шигшээ багийн тамирчид Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Говь-Алтай аймгийг зорилооТэмцээн энэ сарын 26-29-нд Говь-Алтай аймгийн спорт цогцолборт болно. Шигшээ багийн дасгалжуулагчаар спортын мастер Б.Эрдэнэбилэг, спортын мастер Я.Бат-Орших нар ажиллана. 

Тамирчдын хоол хүнс, хувцас хэрэглэл болоод унаа машин, бензин шатахууны асуудал дээр аймгийн ЗДТГ болон аймгийн БТСГ, Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хамт олон тусалж дэмжжээ. Тухайлбал, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, БТСГ-ын дарга Б.Ганболд нар шигшээ багийн бэлтгэлтэй танилцан, тэмцээнд оролцох баг тамирчдад тоглолтын иж бүрэн хувцас хэрэглэл гардуулан өгч, тэмцээндээ амжилттай оролцохыг хүссэн байна. Харин “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн хамт олон тамирчдыг Увсаас Говь-Алтай аймаг руу хоёр талдаа тээвэрлэж байгаа аж.

Холбоотой мэдээ