Тусгай байрт шалгарав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-03-21 18:25:47

Мэдээлэл танин мэдэхүйн  сар тутмын “Ганзагалаа” сэтгүүлээс  2015 онд орон даяар зарласан “Хүй цөглөсөн нутаг” эссэ бичлэгийн уралдаанд Дорноговь аймгийн Иххэт сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл уран зохиолын багш Б.Буянцэцэг тусгай байрт шалгарсан байна.

Тэрээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул бөгөөд өсч төрсөн Дарьганга нутаг, Алтановоо, Шилийн богд зэрэг тал нутгийн байгалийн сайхныг эссэ бичлэгтээ зохиомжлон дурдсан байна. Тэрбээр гуравдугаар сарын 21-нд  шагналаа гардаж авлаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ