Казахстаны “Нур Отан” нам сонгогчдын дийлэнхийн саналыг авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-22 16:36:56

АСТАНА. /Sputnik/. Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын тэргүүлдэг “Нур Отан” нам парламентын сонгуульд 82.2 хувийн санал авсан тухай тус улсын Сонгуулийн төв комиссын дарга эцсийн үр дүнг иш татан мэдээллээ.

Үүнээс Ардын Коммунист Нам 7.14 хувь, “Ак Жол” нам 7.18 хувийн санал авсан байна.  Бусад “Бирлик”, “Социал Демократ нам” болон “Аюул” нам хоёроос бага хувийн санал авчээ.

Казахстан дахь сонгуулийн босго хувь нь долоо байдаг ба ийм хувийн санал авсан эхний гурван нам парламентыг бүрдүүлдэг гэсэн үг юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ