Японы эзэн хаан, түүний гэргий нарын хуримын ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-10 14:26:06

ТОКИО. /Kyodo/. Өнөөдөр Япон улсын эзэн хаан Акихито болон түүний гэргий Мичико нарын хуримын 60 жилийн ой болж буйг тохиолдуулан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.


Тэдний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхито ирэх тавдугаар сарын 1-нд хаан ширээнд суух тул Акихитогийн хувьд эзэн хааны хувиар тэмдэглэж буй сүүлийн хуримын ой энэ болж байгаагаараа онцлогтой юм.


1959 онд угсаа залгамжлах хунтайж Акихито бизнес эрхлэгчийн охин Мичико Шодатай гэрлэжээ. Энэхүү гэрлэлт нь угсаа залгамжлагч хунтайж жирийн иргэнтэй хуримласан анхны тохиолдол болж байв.


Өдгөө 85 настай эзэн хаан дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээгээ ууган хүүдээ албан ёсоор залгамжлуулна. Японы эзэн хаан сэнтийгээсээ ийнхүү татгалзсан тохиолдол сүүлийн хоёр зууны туршид гарч байгаагүй юм.

Холбоотой мэдээ