"Эрэлт, нийлүүлэлтийн судалгаа" эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-10 22:39:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг 2019 оныг ”Бүтээн байгуулалт-Ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан "Эрэлт, нийлүүлэлтийн судалгаа"-г аймгийнхаа хэмжээнд зохион байгуулахаар өнөөдөр эхлүүллээ.

Судалгааг тус аймгийн ЗДТГ, ХХҮГ Есөнбулаг сумын ЗДТГ, МСҮТ энэ сарын 10-30-ны өдөр зохион байгуулах ажээ. Судалгаанд ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэн, оюутан залуучууд, ЕБС-ийн төгсөгчид нийт 6342 хүнийг хамруулах гэнэ.

”Бүтээн байгуулалт-Ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн ажлын хүрээнд тус аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд судалгаа хийж, дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, эрэлтэд нийцсэн ажлын байр бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.


Холбоотой мэдээ