Төвийн аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-04-11 16:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар, энэ сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан болон шороон шуурга шуурах тул Ус цаг уур, орчны шинжилгээний газар ард иргэд, малчид тариаланчдыг болзошгүй аюулаас сэрэмжлүүллээ.


 Энэ сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. 

 

Энэ сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи  13-нд говь талын нутгаар, 16-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 


Холбоотой мэдээ