Шинэ зам барих ажлыг чанарын өндөр түвшинд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-12 11:49:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ.Сэлэнгэ аймгийн Баянгол сумаар олон улсын авто зам дайран өнгөрдөг, хамгийн их хөдөлгөөний урсгал ихтэй гэдгээрээ онцлогтой сум.

Тус суманд Сэлэнгэ аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 700.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ авто зам барих шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 11-ний өдөр боллоо. Эл бүтээн байгуулалтын ажлаар Баянгол сумын төвийн Хараа, Баян багуудын нутаг дэвсгэр дэх сайжруулсан 1.6 км авто замыг хатуу хучилттай болгон засварлах юм байна. Авто замын нээлтийн шав тавих үйл ажиллагаанд сум орон нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгч байгууллага болох "Саруул харгуй" ХХК-ийн төлөөлөл оролцлоо. Тус замын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх бөгөөд ирэх 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгөхөө энэ үеэр мэдэгдлээ.

Холбоотой мэдээ