Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:49:03

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын А/234 захирамжаар малын халдварт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 8 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зохион байгууллаа.

Сайншанд сумын  зургаа,  долдугаар  багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хоёр хэсэг сумын баруун, зүүн хэсгээр тарилгад гарсан бөгөөд албан бус тоогоор 2100 төл малд тарилга хийжээ.  

Харин аймгийн ХХААГ-аас голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 12 нэр төрлийн 81,8 сая төгрөгийн  вакциныг Био комбинатын үйлдвэрээс татан халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулсан бөгөөд нийт 922.3 мянган толгой мал хамруулахаас  14 сумын 506798 мянган толгой  малыг хамруулжээ.

Мөн  төлөвлөгөөт даалгаврыг 54,9 хувь  биелүүлж, үйлчилгээний зардалд  77,8  сая төгрөг зарцуулсан аж. Малаас хүнд дамжин халдварладаг бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилгад аймгийн 14 сумын эм хурга, ишиг, тугал  нийт 400,0 мянган малыг хамруулсан бол малын гоц халдварт хонины цэцэг  өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад Улаанбадрах, Өргөн сумын 40 гаруй  мянган малыг хамрууллаа. Мөн бусад сумын 40,5 мянган мал сүрэгт малын гоц халдварт хонины цэцэг өвчний үзлэг хийсэн  аж.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд