Судан руу зорчихгүй байхыг зөвлөжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-15 16:54:10

ОТТАВА. /TASS/. Канадын Гадаад хэргийн яам Суданд зорчихгүй байхыг ард иргэддээ зөвлөжээ. Энэ тухай яамны цахим хуудаст нийтэлсэн байна.  


“Судан улс даяар нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор чухал шаардлага гараагүй үед тус улсыг зорихоос зайлсхийнэ үү” хэмээн тус баримт бичигт дурджээ. Канадын дипломатууд Дарфур, Кордофаны Хойд болон Өмнөд хэсгүүд, тус улсын Эритрей болон Ливи улстай залгаа хил орчмын газруудад нөхцөл байдал илүү аюултай байна гэж үзэж байна.


Түүнчлэн Суданд байрлаж буй Канадын иргэдийг аюулгүй тохиолдолд Судан улсыг орхин явахыг зөвлөжээ. Энэ нь зөвхөн зөвлөмж учир Суданд зорчих эсэх нь Канадын иргэдийн шийдвэр, тэдний сонголт байх бөгөөд аюулгүй байдлынхаа төлөө тэд өөрсдөө хариуцлага үүрэх ёстойг яам онцлон тэмдэглэжээ.   


Суданд ард иргэд үнэ ихээхэн нэмэгдсэнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, олон сар үргэлжилсэн жагсаал цуглаан хийсэн юм. Хожим нь Суданы цэргийнхэн Ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь огцруулаад зогсохгүй парламентыг тарааж, хоёр жилийн хугацаатай шилжилтийн Цэргийн зөвлөлийг байгуулсан юм. 

Холбоотой мэдээ