Монгол, Хятадын урлаг, хөгжмийн холбооны чуулга уулзалт эхэллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-04-17 15:28:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утга, урлагийнхны холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, дууны яруу найраг зохиогчдын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг, чуулга уулзалт өнөөдөр Хөх хотноо эхэллээ.

Чуулга уулзалтад, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дарга, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс нарын албаны хүмүүс, уран бүтээлчид оролцож байна. Чуулга уулзалтаар хоёр орны хөгжмийн зохиолчид болон урлагийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих төсөл, зохион байгуулах арга хэмжээ зэрэг олон талт асуудлуудыг  хэлэлцэх юм. Чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 15-21-нийг хүртэл долоо хоног үргэлжилнэ.

Холбоотой мэдээ