Өмнийн говь "алтарсан" театртай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-18 15:20:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар соён гэгээрүүлэх бодлогоо эрчимжүүлэх, театр, музейн шинэчлэл хийхийг уриалсан. Энэ дагуу орон нутагт ч бүтээлч ажил өрнөж эхэлжээ.

Өмнөговь аймгийн төвд 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр барьж эхэлжээ. Тус барилга дээр 60 ажилчин ажиллаж, ирэх 11 дүгээр сард алтлаг өнгийн шинэ театрын барилгыг дуусгаж ашиглалтад оруулахаар шамдаж байна.  Тус аймаг 2019 оныг  "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.


Холбоотой мэдээ