Э.Цэндбаатар Бангкокын ринг дээр 2 дахь ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-22 10:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо боксын Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Цэндбаатар Кувейтын боксчинг илт давуугаар ялсан байна.


Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Шинэбаяр БНСУ-ын Хүн Ин Гиг 5:0, эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Шри-Ланк улсын боксчинг 5:0-оор тус тус ялж, дараагийн шатандаа шалгарлаа хэмээн Монголын боксын холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ