“Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг 18 суманд зохион байгуулна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-04-26 11:58:40

Архангай /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор “Хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээг аймгийн Цагдаагийн газар, ХДТ-тай хамтран зохион байгуулаа.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 6-9 дүгээр ангийн 435 хүүхэд хамрагдсан бөгөөд энэ үеэр гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, үр дагаврыг тодоор харуулсан Л.Уранчимэгийн зохиол “Хүсэл” сэтгэхүйн драмын жүжгийг аймгийн Хөгжим драмын театрын жүжигчид тоглож үзүүлжээ. Мөн Цагдаагийн газраас холбогдох хууль тогтоомжуудаар мэдээлэл хийлээ.

Тус арга хэмжээг энэ оны 12 дугаар сар хүртэл аймгийн 18 сумын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ