ӨНӨӨДӨР: “Улс орны хэлний бодлого” хурал болно
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 26-нд болох үйл
явдлын тойм:
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ашигт малтмалын тусгай
зөвшөөрөл олгох хууль, эрх зүйн орчны асуудал” хэлэлцүүлэг болно.
09.00 цагт МҮЭСТО-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын
аяны зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99027019
09.00 цагт Корпорэйт зочид буудалд “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулган болно.
10.00 цагт СУИС-ийн хичээлийн II байранд багш, суралцагчдын судалгаа, шинжилгээний бүтээлийг олны хүртээл болгох “Эрдмийн чуулган-2019” болно. Утас: 99237173
10.00 цагт “Буянт-Ухаа”спорт ордонд Цэцэрлэгийн хүүдүүдийн Уран
хөдөлгөөнт гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно. Утас:
99285651, 96635753.
10.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын зочлох үйлчилгээний
салбарын анхдугаар чуулган болно. Утас: 91011829
10.00 цагт ХЗҮХ-д “Монгол Улс дахь хуульчдын ёс зүйн тулгамдсан
асуудал” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 98066116
10.30 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXIV хуралдаан болно.
11.00 цагт ГХЯ-нд Төрийн хэлний бодлогын үндэсний зөвлөлийн “Улс
орны хэлний бодлого” хурал болно.
11.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар
мэдээлнэ.
11.00 цагт “Монгол генералын өдөр”-ийн хүрээнд генералууд
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
12.00 цагт ХНХЯ-нд Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын
салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн талаар мэдээлнэ. Утас: 91915340, 99047423
12.00 цагт "Мишээл экспо" төвд "Барилга
экспо-2019" олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт болно. Утас: 91000222
12.30 цагт СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн “Дебют”
галерейд гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит "Шинэ бүтээл - Хүмүүс
8" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
13.40 цагт ЦДБЭЧ-д Монгол Улсад генерал цол бий болсны 75 жилийн
ой, Монгол генералын өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.
14.00 цагт МУИС-ийн Номын санд "Боловсрол-Амжилтын түлхүүр үү
- Таван хариулт" хэлэлцүүлэг болно. Утас: 99002019
15.00 цагт Улсын хүүхэлдэйн театрт “Бидний театр” жүжгийн уралдааны
шилдгүүдэд шагнал гардуулна.
Төрийн ордонд
УИХ-ын чуулган хуралдана.
09.30 цагт "Иргэн төсөл" үндэсний шалгаруулалт болно.
10.00 цагт "Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт
2030" салбар дундын үндэсний чуулган болно.