БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд ОХУ-тай хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-04-26 11:54:09

ВАШИНГТОН. /NHK/. БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд ОХУ болон бусад оронтой хамтран ажиллана гэж АНУ-ын Засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Төрийн департаментын Олон нийтийн асуудал хариуцсан төлөөлөгч “NHK” сувагт мэдээлэл өгчээ.


Түүний мэдээлснээр, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилтын хүрээнд АНУ холбоотон болон бусад оронтой хамтын ажиллагаагаа үргэлжүүлэн бэхжүүлэх ажээ.


“БНАСАУ-тай хийж буй цөмийн хэлэлцээ “бартаатай” хийгээд “сорилттой” байх болно” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео лхагва гарагт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн юм. Мөн тэрбээр, цөмийн зэвсгээс ангижруулах явцыг үргэлжлүүлэх талаар нухацтай хэлэлцээ хийх боломж бий болно хэмээн найдаж байна гэж хэлжээ.  


Зогсонги байдалд ороод буй цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд Путин-Кимийн уулзалтын үр дүнгийн талаар ОХУ-тай хэлэлцэх зэрэг арга замыг АНУ эрэлхийлэхээр төлөвлөж байгаа аж.


ОХУ-БНАСАУ-ын удирдагчид пүрэв гарагт Владивосток хотноо уулзах үеэрээ цөмийн зэвсгээс ангижрах зэрэг БНАСАУ-тай холбоотой асуудлаарх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон юм. 

Холбоотой мэдээ