Ким Жөн Уны хуягт галт тэрэг Владивостокоос хөдөллөө

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-04-26 13:59:28

ВЛАДИВОСТОК. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хуягт галт тэрэг ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотын төмөр замын буудлаас баасан гарагт хөдөлжээ.


Тусгай галт тэрэг хаашаа явж байгаа хийгээд хаана түр зогсолт хийх нь тодорхойгүй байгаа хэдий ч БНАСАУ-ын удирдагч Пёньян руу буцах төлөвтэй байна.


Ким Жөн Ун Владивосток хотыг баасан гарагийн орой орхих төлөвтэй байсан хэдий ч түүний айлчлал товлосон хугацаанаас эрт өндөрлөлөө. Тэрбээр галт тэргэндээ суухын өмнө цэргийн албан хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд оролцсон юм.


Пүрэв гарагт Ким Жөн Ун В.Путинтэй уулзаж, Пёньян-Москвагийн харилцааг гүнзгийрүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа онцолжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эрх баригч нам, цэргийн хүчин болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамтаар ОХУ-д хийсэн гурван өдрийн айлчлал лхагва гарагт эхэлсэн юм. Тэрбээр тус улсад анх 2011 оны эцсээр айлчилж байжээ. 

Холбоотой мэдээ