Эрэн хайх ажиллагааг зогсоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-30 09:17:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон билээ. Эцэг эхийнх нь хэлсэнээр, охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг нь харсан аж. 

Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт охиныг сумын төвөөс баруун урд зүгт хоёр км-т байдаг тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг гаргасан гэнэ. Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг 27-ны өдөр хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймээс аймгийн Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхээр болжээ. Ингэснээр түр хугацаанд эрэн хайх ажиллагааг зогсоогоод байгаа ажээ.

Холбоотой мэдээ