М.Помпео Шведийн Гадаад хэргийн сайдтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Уоллстрем нар хоёр талын болон дэлхий дахины асуудлуудын талаар хэлэлцсэн тухай Төрийн департамент мэдээлэв.
Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар, талууд удахгүй болох Арктикийн
зөвлөлийн сайд нарын уулзалт, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах
асуудал хийгээд Венесуэл дэх нөхцөл байдлын талаар хэлэлцсэн ажээ.
Ирэх тавдугаар сарын 6-7-нд Финландын Рованиеми хотод болох Арктикийн зөвлөлийн
сайд нарын уулзалтад М.Помпео оролцоно гэж АНУ-ын олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Норвег, Дани, Швед,
Финланд, Исланд, Канад, ОХУ, АНУ багтдаг байна.