Дуучин Алсу “Евровидении-2019”-д оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /РИА Новости/. Дуучин Алсу Израилд болох “Евровидение-2019” дууны уралдаанд оролцож, тэмцээний оролцогчдод өгсөн шүүгчдийн оноог зарлах аж.
Тэрбээр энэ уралдаанд өмнө нь хэд хэдэн удаа оролцож байсан юм. 2000 онд
болсон “Евровидение”-д Алсу 2 дугаар байр эзэлж байжээ. Хожим нь Москва хотод
болсон “Евровидение” дууны уралдааныг Оросын жүжигчин Иван Ургантын хамт хөтлөн
явуулсан байна.
“Евровидение-2019” Израилийн Тель-Авив хотод энэ сарын 14-18-нд болох юм.
Оросын дуучин Сергей Лазарев энэ тэмцээнд “Scream” дуугаар оролцох аж.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
19 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
23 цаг